
Hokage shop
Hokage Shop нь 2019 онлайн захиалгаар анимэ мерчандайс бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан бол 2021 онд анхны Анимэ, Япон поп соёлын биет дэлгүүртэй болсон юм. Манай дэлгүүр нь зөвхөн Японы поп соёл болох Анимэ, Манга, Косплэй, Дуу хөгжим, Цахим тоглоом болон Виртуал уран бүтээлч, одуудыг Монгол улсдаа сурталчилан таниулах, тухайн соёлыг түгээх зорилготойгоор оригнал болон дуураймал мерч бараануудыг худалдан борлуулдаг байна. Одоогоор бид 2 салбар дэлгүүртэй ба анимэ сонирхогч Монголын хүүхэд залуучууддаа чанартай, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг санал болгохоор ажиллаж байна.